| | USD/MNT 0₮

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО

Эко дүүргийн “БАЯЛАГ БҮТЭЭГЧ” иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин, сурталчлах зорилготой төр, хувийн хэвшлийн хамтарсан “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” нээлттэй өдөрлөг “Мөсөн өргөө-Steppe arena” гадна талбайд 2023 оны 06 сарын 04-ний өдөр зохион байгуулагдана.

Төр хувийн хэвшлийн түншлэл нь энгийнээр хэлбэл төр нь хувийн хэвшлээ дэмжих замаар иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг хамтдаа шийдвэрлэх үйл явц юм. Энэ үйл явцийг хурдасгах, хамтын ажиллагааг өргөтгөх, бодит дэмжлэг үзүүлэх хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй аж ахуйн нэгж, байгууллага нэг дор цугларч үзэсгэлэн худалдаа, нээлттэй өдөрлөг хийж, иргэнд ойр, түргэн шуурхай төрийн үйлчилгээг үзүүлэх, инновац шингэсэн баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүнийг нийтэд таниулан сурталчлах өдөрлөг зохион байгууллана.

НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГӨӨР:

-Ажил идэвхтэй хайгчдад иргэдэд зориулж нээлттэй ажлын байр,

- Баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин үзэсгэлэн худалдаа,

- Төрийн нэг цонхны үйлчилгээ,

- Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ

- Урлагийн тоглолт

- Хүүхэд, залуучуудад чиглэсэн хөгжөөнт уралдаан, тэмцээн,  номын худалдаа, урлагийн тоглолт, задгай талбайн арга хэмжээ зэрэг төр, хувийн хэвшлийн хамтарсан олон талт арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан байна.

Нээлттэй ажлын байрыг зарлаж, ажилтай орлоготой иргэдийг тоог нэмэгдүүлэх, гэр бүл, хүүхэд залуучуудын төлөө авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг сурталчлах, хөдөлмөр халамж үйлчилгээ, газар зохион байгуулалт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, татвар, нийгмийн даатгал, улсын бүртгэл гэх зэрэг нийт төрийн 50 гаруй байгууллага төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлнэ.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баялаг бүтээгч 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах энэхүү өдөрлөгийн зорилго оршино.

 ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023

НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ИРГЭН УРЬЖ БАЙНА.

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.