| | USD/MNT 0₮

Баян-Өлгий аймагт 15 хүүхэд гэмтэж, нэг хүүхэд нас барсан осолд хариуцлага нэхэж зарим иргэд жагсчээ

     Баян-Өлгий аймгийн төв талбайд байрлуулсан хийлдэг тоглоом салхинд хийсэж, хийлдэг тоглоом дээр тоглож байсан 15 хүүхэд хүнд, хөнгөн бэртэж, нэг нь эндсэн, дахин нэг хүүхдийн биеийн байдал хүнд байгаа харамсалтай явдал болсон. Тавдугаар сарын 27-нд болсон тус үйл явдлаас хойш нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй учир иргэдийн төлөөлөл хариуцлага нэхэн, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах жагсаал хийлээ. Уг нь жагсаал "Бид тогломоор байна. Тоглохыг хүссэн" сэдвийн хүрээнд болсон бөгөөд хэн нэгэн албан тушаалтныг харлуулах бус хүүхэд хамгаалах тогтолцоог сайжруулж, холбогдох хүмүүсээс хариуцлага нэхэж байгаа юм.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.