| | USD/MNT 0₮

Пауэрлифтингийн өсвөрийн дэлхийн аварга Г.СУМЪЯАСҮРЭН: АЛТАН МЕДАЛИЙН ДАВЦАН ДЭЭР ӨӨРИЙН ЭРХГҮЙ БАЯРЫН НУЛИМС УНАГАСАН

       АБНУ -ын Сан Сити хотод болсон пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид мэдээлэл хийлээ. Энэ үеэр эмэгтэйчүүдийн өсвөр насны ангилалд Монголын анхны дэлхийн аварга болсон Г.Сумъяасүрэн “Би Өвөрхангай аймгийн Уянга сумаас анх удаа пауэрлифтингийн ДАШТ-д оролцож алтан медаль хүртлээ. Энэ спортоор хоёр дахь  жилдээ хичээллээд явж байна. Цаашдаа ч хичээллээд явах бодолтой байдаг. Манай жингийн эмэгтэй төрөлд Германчууд хүчтэй өрсөлдөгч байлаа. Миний хувьд өмнө нь чөлөөт бөхиийн спортоор хичээллэдэг байсан. 2022 оны улсын аваргад оролцож алтан медаль хүртэж байсан. Түүнээс хойш энэ спортыг сонирхож хичээллэсэн юм. Алтан медалиа аваад зогсож байхад эцэг, эхийнхээ нэрийг өндөрт өргөж байгаадаа баярлаж уйлсан. Айдсаа даван туулсны эцэст энэ амжилтад хүрсэн” гэлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.