| | USD/MNT 0₮

УИХ-ын дарга Г.Зандаршатар ҮХӨ-ийн төслийг Ерөнхийлөгчид өнөөдөр өргөн барина

     УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрөгч долоо хоногт хэлэлцэж, УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгох заалтыг эцэслэн баталсан билээ. Харин өнөөдөр 12.30 цагаас УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-аар баталсан ҮХӨ-ийн хуулийн төслийг Ерөнхийлөгчид өргөн барихаар боллоо.

    Хуулийн төслийг хүргүүлсний дараагаар Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг билээ. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгч хуулийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын таван өдөрт багтаан хориг тавих зохицуулалттай. Хэрэв Ерөнхийлөгч хуулийн хугацаанд ҮХӨ-д хориг тавьбал УИХ хоригийг хэлэлцэнэ. Харин хориг тавилгүйгээр ёсчлон баталсан тохиолдолд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэрэгжилт хангагдах нөхцөл бүрдэх юм.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.