| | USD/MNT 0₮

Тээврийн цагдаагийн албаныхан зургаан настай ОХИНЫ АМИЙГ АВАРЧЭЭ

Тээврийн цагдаагийн албаныхан өчигдөр зургаан настай хүнд өвчтэй хүүхдийн амийг аварсан баярт мэдээг хүлээн авлаа. ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн тасгийн хамт олон болон эмнэлгийн удирдлагуудаас Тээврийн цагдаагийн албаны хамт олонд зургаан настай бяцхан охины амийг аврах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлсэн юм. Тодруулбал,  Сонгинохайрхан дүүргийн захын гэр хорооллоос ХӨСҮТ хүртэл явахад нэг талдаа нэг цаг орчим хугацааг зарцуулдаг. Тэгвэл энэ сарын 11-ний өдөр тус дүүргээс амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан зургаан настай охиныг яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай болсон байна. Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, охиныг 13 минутын дотор ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт авчирснаар охины амь насыг аварч чаджээ. Хэрэв таван минутаар л хоцорсон бол охины амийг аварч чадахгүйд хүрэх байсан талаар эмч нар ярьж байна.

Тодруулбал, Тээврийн цагдаагийн албаныхан эмнэлэг хүрэх замын бүх гэрлийг ногоон болгож, хурдан зорчих боломжоор хангаж өгсөн байна. Энэ ажилд онцгой үүрэг гүйцэтгэсэн Д.Амарсайхан даргатай Тээврийн цагдаагийн албаны хамт олонд охины ар гэрийнхэн мөн талархал илэрхийлсэн юм.

САЙН МЭДЭЭ: Тээврийн цагдаагийн албаныхан зургаан настай ОХИНЫ АМИЙГ АВАРЧЭЭ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.