| | USD/MNT 0₮

Н.УЧРАЛ: Дүүргийн засаг дарга нарын олгосон нийт 310.503 газрын мэдээллийг ил болголоо

     Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шилэн" ажиллагааны хүрээнд өнөөдөр Засгийн газрын тусгай сангуудаас зургаан сангийн мэдээллийг ил болгосон бөгөөд мөн Нийслэлийн есөн дүүргийн засаг дарга нарын захирамжаар олгосон нийт 310.503 газар олголтын мэдээллийг цахим системд нээлттэй байршууллаа.

    Тодруулбал, тэрбээр энэ тухай мэдээлэхдээ " Нийслэлд нийтийн эзэмшлийн зам талбайд барилга байшин барьчихсан. Хүүхдийн тоглоомын талбай дээр барилга барьсан. Зөвшөөрлийг нь гаргуулаад, Улсын комисс нь хүлээж аваад барилгыг нь зөвшөөрчихсөн мөртлөө зориулалтын бусаар ашигласнаас болж иргэд гомдол их гаргадаг. Үүнтэй холбогдуулан аль дүүргийн хэн гэдэг засаг дарга ямар газрыг олгосон бэ гэдэг мэдээллийг ил болгож байна.

    Ил болгож буй мэдээллийн хүрээнд 2000-2023 оны хооронд олгосон Чингэлтэй дүүргийн 35049 газар байна. Мөн Баянзүрх дүүргийн 86051 газар, Сүхбаатар дүүргийн 51477 газар, Баянгол дүүргийн 10744 газар, Багануур дүүргийн 2000-2021 оны хооронд нийт 10487 газар олголт мэдээллийн санд бүртгэгдсэн бөгөөд сүүлийн хоёр жилийн мэдээлэл ирээгүй байна. Налайх дүүргийн 2000-2020 онд олгосон газар олголтын мэдээллэ ирсэн ч сүүлийн 3 жилийн мэдээлэл ирээгүй байна. Мөн Хан-Уул дүүргийн 2000-2010 оны хооронд олгосон газар олголтын мэдээлэл ирээд байна. Харин Сонгинохайрхан дүүргийн тухайд 2013-2023 оны хооронд олгосон 74021 газрын мэдээлэл бүртгэгдсэн" хэмээв.

    Тэгвэл цахим мэдээллийн санд тухайн газрыг Нийслэлийн засаг даргын захирамжаар олгосон уу, эсвэл дүүргийн засаг даргын захирамжаар олгосон уу гэдэг нь нээлттэй харагдах бөгөөд зориулалтыг нь өөрчилсөн эсэхийг харах бүрэн боломжтой юм байна.

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.