| | USD/MNT 0₮

Малдаа яваад сураггүй алга болсон хүүхдийн унаж явсан морь адуундаа гүйж иржээ

     Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газар тавдугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагийн орчим бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь адуундаа гүйж ирсэн байна.

    Энэ тухай дуудлагыг ОБГ тавдугаар сарын 26-ны өдрийн 00:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиж, ар гэрийнхэнтэй хамтран малчин Д /13 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.



Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.