| | USD/MNT 0₮

“COVID -19”-өөс аюултай шинэ цар тахалд бэлэн байхыг ДЭМБ уриалжээ

“COVID-19”-өөс аюултай шинэ цар тахлын аюул нүүрлэхийг үгүйсгэх аргагүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус Женевт болж буй ДЭМБ-ын жил тутмын чуулган дээр мэдэгдлээ.

"Шинээр өвчлөл тархааж, үхэлд хүргэх коронавирусний өөр хувилбар гарч ирэх аюул хэвээр байна. Түүнээс ч хавьгүй аюултай шинэ халдварт өвчин үүсгэгч тархах аюул мөн байсаар байна" гэж ДЭМБ-ын тэргүүн хэлжээ.

Т.А.Гебрейесус дэлхий нийтээрээ энэ аюулд хамтын хүчээр хариу арга хэмжээ авахад бэлэн байхыг уриалсан байна. ДЭМБ-аас “COVID-19” цар тахалтай холбогдуулан 2020 онд зарласан онцгой байдлыг өмнө нь цуцалсан юм.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.