| | USD/MNT 0₮
Өнөөдрөөс эхлэн ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирусийн халдварыг албан ёсоор “Covid-19” хэмээн нэрлэхээр болжээ. Эрдэмтэд уг нэрийг бүтээхдээ “corona”, “virus”, “disease” гэсэн гурван үгний товчлол дээр тус халдвар тархсан оныг нэмсэн байна.
ДЭМБ-ийн дарга Тедрос Адханом “Уг нэрийг бодож олохдоо аль нэг улс үндэстэн, газар зүйн байршил зэргийг харгалзалгүйгээр өвчний ерөнхий шинж чанар болон өвчин гарсан цаг хугацаагаар нь нэрлэсэн. Энэ нь уг өвчин цаашид хийгдэх судалгаа шинжилгээнд бусад төрлийн өвчинтэй андуурагдахгүй байх давуу талтай” хэмээн хэлжээ.
“Covid-19” халдвараар өнөөдрийн байдлаар дэлхий даяар 44800 хүн халдварлаж, 1113 хүн нас баржээ. Харин эдгэрсэн хүний тоо 4673 болоод байна. Сэжигтэй тохиолдол буюу эмнэлгийн хяналтад 21,000 орчим хүн байгаа бол 7,300 орчим хүний биеийн байдал хүнд байгаа аж. “Covid-19” халдвар Хятадаас гадна дэлхийн 25 оронд илрээд байгаа билээ.