| | USD/MNT 0₮
Коронавирүсээс болж хилийн боомтуудыг хаасантай холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний түүхий эдээ БНХАУ-аас авах боломжгүйд хүрээд байна. Үүнээс болж сайжруулсан түлшний барьцалдуулагч хомсдоход хүрээд байгаа аж.
Тодруулбал, сайжруулсан түлшний 10 хоногийн нөөц байгаа талаар Улсын онцгой комиссын хурал дээр Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга танилцуулсан. Өнгөрсөн долоо хоногт 10 хоногоос бага нөөцтэй болжээ. Ганц хил хаасантай холбоотойгоор нөөц хомсдоогүй бөгөөд БНХАУ-ын дотоодын хязгаарлалт нөлөөлж байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан: 220 мянган өрхийн гал алдах уу, үгүй юү гэдэг асуудал биднээс үл хамаарч тулгараад байна. Эрээн боомтоор барьцалдуулагчаа авдаг байсан ч Эрээнд нэгдүгээр зэргийн онцгой байдал зарласан. Тиймээс бусад мужуудтайгаа харилцах харилцаа нь багассан. Хэрвээ урд хөрш барьцалдуулагчаа дотооддоо хийхгүй бол манайх руу тээвэрлэх боломжгүй болно" гэв.