| | USD/MNT 0₮
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудал хэлэлцэгдлээ. Сангийн сайд Б.Жавхлангаас соёлын салбарынханд таван жил тутам олгохоор Соёлын тухай хуульд тусгасан заалтын санхүүжилт хэрхэн туссан талаар тодрууллаа. Соёл урлагийн салбарынхан ойрын өдрүүдэд цалингаа нэмүүлэхийг шаардан тэмцэж байна. Тэснэ гэхэд үүнээс цааш яаж тэсэх билээ. Тэгэхээр цалин нэмнэ гэдэг үг хэлээд орхих биш ямар шатлалаар хэдэн төгрөгөөр нэмэхийг асуусан.
Мөн Боловсролын тухай хууль УИХ-ын хаврын чуулганаар батлагдана. Хууль хэрэгжихэд эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй байгаа. Багш ажилчдын цалингийн асуудал яригдаж байгаа. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг бид байнга ярьдаг. Тэгэхээр 2024 оны төсвийн төсөөлөлд гүйцээгээгүй энэ олон сургууль, соёлын барилгуудыг хэрхэн барьж байгуулах талаар асууж, хариулт авлаа. Ямартаа ч соёлын салбарын ажилчдын цалин тодорхой хувиар нэмэгдэх шийдтэй байна.