| | USD/MNT 0₮

ХОЁР МАНДАТТАЙ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ХЭН ХЭН ӨРСӨЛДӨХ ВЭ

УИХ-ын 2020 оны сонгуульд Говь-Алтай аймагт хоёр мандат дээр нэр дэвшигчид хүч үзэж өрсөлдөнө. Тэгвэл энэ хоёр мандат дээр хэн хэн нэр дэвших вэ.

Тодруулбал, МАН-аас тус намын Генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар нэр дэвшихээр яригдаж байна.

Харин Ардчилсан намаас аймгийн намын дарга, Засаг дарга асан О.Амгаланбаатар, ИТХ-ын дарга асан А.Дэлгэржаргал, Л.Болормаа гэсэн хүмүүсийн нэр албан бусаар яригдаж байна.

МАН-аас ямар ч улстөрчийг явуулсан ялалт байгуулах боломж бүрэн харагдаж байна. Ямар ч байсан Алтайчууд эрдэм мэдлэг, ноён нуруутай, нутаг орондоо юм хийсэн сэтгэл зүтгэл гаргасан хүнээ сонгодог зарчимтай. Ингээд нэр дэвших боломжтой эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг сонирхуулъя.

МАН-ын Генсек Д.Амарбаясгаланг дэвшүүлнэ

Генсек Д.Амарбаясгалан нь ШУТИС-ийг Цахилгаан холбоо, Мэдээлэл хэмжлийн электроник инженерийн хосолсон мэргэжилтэй.

Ажилласан байдал:

  • 2000-2009 онд “Монгол Шуудан ХК-д Маркетинг төлөвлөлтийн газрын дарга,
  • 2009-2012 онд Монгол Ардын Намын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
  • 2009-2018 онд Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн,
  • 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Дэд ерөнхийлөгч,
  • 2013-2016 онд Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн,
  • 2013-2018 онд Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн,
  • 2015-2016 онд “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн Дэд тэргүүн,
  • 2008-2018 онд Монголын Зүүний Хүчний Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн,
  • 2008-2019 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, НИТХ дахь Монгол Ардын Намын Бүлгийн дарга,
  • 2016 оноос Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилллаж байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд дахин нэр дэвшинэ

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд өнгөрсөн 2016 оны сонгуулиар төрсөн нутгаасаа их хуралд сонгогдож байсан.

Тэрбээр 2010-2014 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, хэлтсийн дарга, ХЭГ-ын дарга, 2014-2015 онд МХЕГ-ын дарга хийж байгаад гишүүн болсон.

Ажлын гараагаа Хууль зүйн дотоод хэргийн яамнаас мэргэжилтнээр эхэлж, дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт хуулийн бодлогын зөвлөх, ЗГХЭГ-т шинжээч, референт хийж байж байгаад ийнхүү төрд орж ирсэн байдаг юм.

Өнгөрсөн жил Ш.Раднаасэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн хѳѳн хэлэлцэх хугацаагаар өөрийн найз хамаарал бүхий этгээдүүдэд ял завших боломж олгосон хууль зассан хэмээн нэлээд шүүмжлэлтэй өртөж байсныг санах байх.

Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр горилогчид

Харин Ардчилсан намаас гурван хүн нэр дэвшихээр нэр нь гарч эхэллээ. Тус аймгийн Засаг дарга асан цэвэр усны сав дээр өөрийнхөө зургийг хэвлэж айл өрхөөр тарааж нийгэмд нэлээд шуугианы эзэн болоод байсан О.Амгаланбаатарын нэрийг дэвшүүлнэ.

Мөн ИТХ-ын дарга асан ҮЗХ-ны гишүүн А.Дэлгэржаргал, ҮЗХ-ны гишүүн Л.Болормаа нарыг нэр дэвшүүлнэ гэх.

ИТХ-ын дарга асан А.Дэлгэржаргалын хувьд нэр цэвэр нэгэн биш. Өнгөрсөн 2016 онд авлига албан тушаалын хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байсан нэгэн билээ.

Засаг дарга асан О.Амгаланбаатарын хувьд ч нэр цэвэр биш гэдгийг ойрын хүрээнийхэн нь ярьдаг. Засаг даргаар сонгогдсон даруйдаа зодооны хэрэгт, мөн албан тушаалын хэрэгт шалгагдаж байсан тэрбээр нэг хэсэг “алтайн дарангуйлагч” нэртэй явсан өнгөрсөн 2016 онд орон нутгийн сонгууль өнгөрөөгөөд албан ажлаа хүлээлгэн өгсөн байдаг юм.

МАН-аас тус намын Генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар нэр дэвшихээр яригдаж байна. Харин Ардчилсан намаас аймгийн намын дарга, Засаг дарга асан О.Амгаланбаатар, ИТХ-ын дарга асан А.Дэлгэржаргал, Л.Болормаа гэсэн хүмүүсийн нэр албан бусаар яригдаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.