| | USD/MNT 0₮

Хөвсгөлд коронавирүсийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул Хөх сувд мөсний баярыг цуцалжээ

Шинэ төрлийн титэмт вирүсийн сэжигтэй тохиолдол Хөвсгөл аймагт илэрч бүртгэгдсэн байна. Вирүсийн шинж тэмдэг илэрсэн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авч сорьцыг нь ХӨСҮТ рүү явуулжээ.

Тиймээс аймгийн Онцгой комисс хуралдаж, хэд хэдэн шийдвэрүүдийг гаргажээ.

Тодруулбал, “Хөх сувд -2020” мөсний баярыг тэмдэглэхгүй.  Аймаг, сумдад согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газар, караоке, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 02 хүртэлх хугацаанд түр зогсоох, Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүн ам олноор цуглардаг хүнс, барааны зах болон “Шинэ мөрөн” худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг зогсоох, энэ хугацаанд объектуудад ариутгал халдваргүйтгэл хийлгэх, хог хаягдлаа цэвэрлэх, ил задгай хаяхгүй байх, хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үзэсгэлэн худалдаа гаргах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхгүй байхыг анхааруулжээ.

Шинэ төрлийн титэмт вирүсийн сэжигтэй тохиолдол Хөвсгөл аймагт илэрч бүртгэгдсэн байна. Вирүсийн шинж тэмдэг илэрсэн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авч сорьцыг нь ХӨСҮТ рүү явуулжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.