| | USD/MNT 0₮

ГАШУУНСУХАЙТ БООМТОД СЭЖИГТЭЙ 12 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН ГЭВ

ЭМЯ болон мэргэжлийн холбогдох байгууллагуудаас шинэ төрлийн коронавирүсийн цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр хилийн боомтууд дээр сэжигтэй тохиолдол илэрсэн гэдгийг албаныхан мэдээлж байна. Тодруулбал, өчигдөр Гашуунсухайт боомт дээр 12 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, шинжилгээ авсан байна.

Тодруулбал, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар “МХЕГ-аас халдварт өвчин болон эрүүл мэндийн хяналт тавьж байна. Монгол Улсын иргэдийг БНХАУ руу дипломат болон эрүүл мэндийн шалтгаанаар явахыг зөвшөөрч байгаа.

Хөххот, Бээжингийн эмнэлгүүд маш их ачаалалтай ажиллаж байгаа, тэр хэрээр халдвар эрсдэл өндөр байгаа учраас тус улсын эрүүл мэндийн байгууллагад хандах эсэхээ сайтар бодож үзэх хэрэгтэй. Бид 26 боомтоос мэдээллээ авч байна. Хамгийн ачаалалтай байгаа нь Замын-Үүд, Буянт-Ухаа боомт болон ОХУ-аас зорчигчид орж ирж байгаа Сүхбаатарын Алтанбулаг боомт байна. Оросод хоёр тохиолдол илэрсэн тул Алтанбулаг боомтоор Оросоос орж ирж байгаа болон Орос руу явж байгаа иргэдэд хяналт тавьж байна. Мөн өчигдөр Гашуунсухайт боомтод сэжигтэй 12 тохиолдлыг бүртгэж, шинжилгээ авч сорьцыг ХӨСҮТ рүү явуулсан байгаа" гэлээ.

 

Гашуунсухайт боомтод сэжигтэй 12 тохиолдлыг бүртгэж, шинжилгээ авч сорьцыг ХӨСҮТ рүү явуулсан байгаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.