| | USD/MNT 0₮

НДЕГ-ЫН ДАРГА АСАН Ц.УРТНАСАН, ГАЗРЫН ДАРГА АСАН Ч.ЧУЛУУНЧИМЭГ ХОЁРЫГ САР ХОРИНО

Өнгөрсөн долоо хоногт Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан болон тус газрын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг авлига албан тушаалын хэргээр саатуулсан билээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг цагдан хорих захирамжийг энэ сарын 5-ны өдөр гаргаж 30 хоногийн хугацаагаар саатуулах захирамж гаргасны дагуу Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн юм.

Тэгвэл өнөөдөр анхан шатны шүүхээс гаргасан Ц.Уртнасан, Ч.Чулуунчимэг нарыг саатуулах захирамжийг хянах шүүх хуралдаан болжээ. Анхан шатны шүүхээс тэднийг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргасан байна.

Ц.Уртнасан, Ч.Чулуунчимэг нарыг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр ийнхүү саатуулаад байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан болон тус газрын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг авлига албан тушаалын хэргээр саатуулсан билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.