| | USD/MNT 0₮

Н.АНХЗУЛ:МИНИЙ ОХИДУУД МОНГОЛЫН БҮХ ХҮМҮҮСТ ТОМ СУРГАМЖ, ОЛОН ХҮҮХДҮҮДЭД БУЯН БОЛООД ОДЛОО

Өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймагт 1-5 насны гурван охин тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Охидын ээж ажилдаа явсан хойгуур энэ золгүй хэрэг гарсан бөгөөд энэхүү харамсалтай хэргийн талаар нийгэм даяараа шуугиад намжсан билээ. Хүүхэдтэй хүн бүрийн сэтгэлийг сэрдхийлгэсэн явдал болсон. Харамсалтай хэргээс болж тус тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайханыг ажлаас нь чөлөөлсөн байгаа юм.

Олон нийтийн сүлжээгээр охидын ээж аавынх нь талаар таагүй мэдээлэл их цацагдсан.

Үүнд талийгаач охидын аав Г.Чинбат тайлбар хийсэн бол ээж Н.Анхзул бас тайлбар хийжээ. Тэрбээр “Миний хүүхдүүд Монголын бүх хүмүүст маш том сургамж болж, маш олон хүүхдүүдэд буян болоод одлоо. Эрхлэгчийг маань битгий буруутгаарай. Хэн ч ийм зүйл тохиолдоно гэж бодоогүй, эрхлэгч маань ажлаа хүлээлгэж өгсөн, бас л амьдрах гэж яваа хүн шүү дээ. Миний өмнөөс нэрийг барьж цалингийн зээл дарж өгөөч гээд дуучин Ану руу хүртэл уйлж эмэгтэй хүн ярьсан байна. Нөхрийг минь салсан хүүхдүүдээ тоодоггүй гэх мэт худлаа зүйл бичсэн байсан. Нөхөрт маань үнэхээр хэцүү байгаа, анх очиход юу болсныг надаас өөр хэн ч мэдэхгүй шүү дээ бас эрхлэгчийг маань битгий буруутга ийм зүйл тохиолдоно гэж хэн ч бодоогүй” гэж ярьжээ.

Харин Сэлэнгэ аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос зарласан 48 цагийн хандивт нийт 1.500.000₮ цугласныг тус холбооны удирдлагууд Зүүнбүрэн суманд очиж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймагт 1-5 насны гурван охин тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (23)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.