| | USD/MNT 0₮

ГУРВАН ОХИНЫ ЗОЛГҮЙ ҮХЭЛД БУРУУТГАГДСАН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймагт гэртээ цоожлуулсан бага насны гурван охин золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тодруулбал, тус аймгийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайхан нь хөл хорио тогтоосон энэ үед цэцэрлэгийнхээ 50 жилийн ойн баярыг тэмдэглэнэ хэмээн урлагийн тоглолт бэлтгэнэ гэж ажилчиддаа ажил дээрээ дуудсан байдаг. Харин талийгаач охидын ээж тус цэцэрлэгт үйлчлэгч хийдэг бөгөөд тухайн өдөр хүүхдүүдээ цоожилж явахаас өөр аргагүй байдалд хүрчээ.

Ийнхүү ээжийгээ эзгүй хойгуур хүүхдүүд усаар тоглож, улмаар залгаатай байсан залгуурын тогонд цохиулж амиа алдсан юм. Энэхүү эмгэнэлтэй харамсалтай хэрэгт тус цэцэрлэгийн эрхлэгчийг буруутгаж олон нийт шүүмжилж байсан юм. Тэгвэл аймгийн Засаг дарга болон Боловсролын газрын шийдвэрээр тус цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайханыг ажлаас нь бүр чөлөөлжээ. Тэрбээр 2015 оноос хойш цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан нэгэн ажээ.

Өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймагт гэртээ цоожлуулсан бага насны гурван охин золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.