| | USD/MNT 0₮

Ирэх сарын 04-нд нийтийн сонсгол явуулахаар болжээ

 
 
НИТХ-ын нэр бүхий 14 төлөөлөгч сайжруулсан түлшийн асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй хийх, нийслэл Улаанбаатар хотын иргэдэд үнэн зөв мэдээлэл шуурхай өгөх санал гаргасан. 
 
Тэд энэхүү саналаа албажуулан НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барьсан байгаа билээ.
 
Тэгвэл өнөөдөр НИТХ хоёр асуудлаар хуралдсан бөгөөд нийтийн сонсгол явуулах өдрөө товлосон байна. Тодруулбал, Нийтийн сонсголыг ирэх арваннэгдүгээр сарын 04-нд 10.00 цагаас  Р.Дагва дарга удирдан явуулахаар болсон бөгөөд үүгээр сайжруулсан шахмал түлшийг стандартын дагуу хийж байна уу, түгээлт, айл өрхөд сургалт сурталчилгаа ямар байгаа тал дээр хяналт тавьж байгаа талаар хэлэлцэх юм байна. 
 
Ингэхдээ Нийтийн сонсгол явуулах тухай хууль дүрмийн дагуу явуулна гэдгээ албаны эх сурвалж хэллээ. 
 
Уг нийтийн сонсголоор одоо гарч байгаа асуудал хүндрэл бэрхшээлийг нэн даруй шийдвэрлэх ёстой. Мөн угаартаж амиа алдсан хүмүүсийн шинжилгээний хариу эцэслэн гарсны дараа ар гэрт нөхөн олговор олгох асуудлыг ярих юм байна. 


О.Гал 
 

 

Нийтийн сонсголоор одоо гарч байгаа асуудал хүндрэл бэрхшээлийг нэн даруй шийдвэрлэх ёстой. Мөн угаартаж амиа алдсан хүмүүсийн шинжилгээний хариу эцэслэн гарсны дараа ар гэрт нөхөн олговор олгох асуудлыг ярих юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.