| | USD/MNT 0₮

НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД ЯВДАГ 27 ЖОЛООЧИЙГ ТҮР ТУСГААРЛАСАН БАЙГАА ГЭВ

Өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж, Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг гуравдугаар сарын 02 хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргасан билээ.

Өмнөговь аймгийн Ханбогдтой залгаа Баяннуур аймгийн Халиут балгас гэдэг газарт коронавирүсийн хоёр тохиолдол бүртгэгдсэн нь шинжилгээгээр батлагдсан байгаа.

Тодруулбал, Гашуунсухайт боомтоос цаана 120 км-ийн цаана байрлах газарт ийнхүү халдвар илэрсэн тул нүүрс тээвэрлэлтийг түр зогсоож байгаа гэсэн үг.

Харин өчигдөр нүүрс тээвэрлэдэг 27 жолоочийг түр тусгаарласан гэх мэдээлэл байна.

Энэ талаар “Баян зам” тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүгээс тодруулахад “Нүүрс тээвэрлэлтийн жолооч нар өчигдөр, өнөөдрийг хүртэл хилээр машинтайгаа гараад машинтайгаа орж ирнэ гэж бодоод БНХАУ-ын хил рүү гараад байсан. Гэтэл коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн боомтын тээврийн хөдөлгөөнийг хааж байгаа учраас хилээр явган орж ирэх шаардлагатай болсон.

Өчигдрийн байдлаар Монгол Улсын хилээр тээврийн 27 жолооч явганаар алхаж, орж ирсэн. Тэдний гурав нь гүнээс буюу бүр цаанаас орж ирсэн. Тийм учраас 27 жолоочийг Цагаан хадны боомтын наана байрлах “Гурван шар” хэмээх байранд түр тусгаарлаж, хяналтад байлгаж байна” гэв.

Өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж, Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг гуравдугаар сарын 02 хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргасан билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.