| | USD/MNT 0₮
Нийслэл хотод удаа дараа автомашины дугуй хулгайлж, обудыг нь салгаж худалдан борлуулдаг байсан этгээдийг илрүүлжээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс удаа дараагийн үйлдлээр автомашины дугуй хулгайлж иргэдийг хохироосон 28 настай М гэгчийг 2020 оны хоёрдугаар сарын 07-ны өдөр БГД-ийн цагдаагийн I хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Очирбат нь илрүүлэн шалгаж байна.
М гэгч нь 10 орчим автомашины 21 дугуйг хулгайлсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Иймд иргэд автомашинаа камерын хяналттай, зориулалтын авто зогсоолд байрлуулах, автомашиндаа дохиолол суулгуулах зэргээр өөрөөс шалтгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
28 настай залуу 10 орчим машины дугуйг хулгайлжээ