| | USD/MNT 0₮
Өвөр Монголын Улаанхад хотын Оннигуд хошуунаас саяхан олдсон монгол бичигтэй гэрэлт хөшөө үнэндээ 1930-аад оноос хойш сураггүй болсон алдарт Жигүнтэй даргачийн хөшөө байжээ. Гайхамшиг гэж энэ буюу! “Юань хэмээх Их Монгол улс” гэж эхэлдэг бичээстэй.
Уг бичигт хөшөөний эзэн Дай Юан хэмээх Их Монгол улсын Жигүнтэй даргач бол Дармабал вангийн охин Сэнгэраги гүнжийн харьяат ард бөгөөд Хонгирад аймагт очиход нь нүүн очиж, Хонгирад овогтон болжээ. Тэр өөрийнхөө авьяас чадвар болон Сэнгэраги гүнж, Дивубал ван нарын үзүүлсэн итгэлээр Юань улсын өнгөт нүдтэн урчууд дархчуудыг захирах хүрээлэнгийн даргачийн тушаалд олон жил ажиллаж байсан юм. Төмөр хааны үеэс Гэгээн хааныг хүртэлх 30 гаруй жил төрд зүтгэж байгаад 1323 оны хаврын дунд сард зуурдаар халин оджээ. Энэ хөшөө нь монгол бичиг болон ханз үсгээр бичигдэн үлдсэн дурсгал юм.