| | USD/MNT 0₮

Дуучин Л.Ган-Эрдэнийн хүү ОУ-ын "Залуу хийлчдийн уралдаан”-ы III байрт шалгарчээ

   "Камертон" хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнийн хүү Г.Гансүлд нь хийл хөгжмийн багагүй авьяастай нэгэн юм. Тэрээр Бүгд Найрамдах Чех улсын алдарт хийлч Яраслов Косианы нэрэмжит 65 дахь удаагийн II зэрэглэлийн “Олон улсын залуу хийлчдийн уралдаан”-аас гуравдугаар байрын шагнал хүртжээ. Чехийн алдартай хийлч Яраслов Косианы сангаас 1959 оноос хойш тасралтгүй зохион байгуулдаг тэмцээнд зөвхөн мэргэжлийн уран бүтээлчид өрсөлддөг бөгөөд манай улсаас өмнө нь хэд хэдэн залуу хийлчид очиж амжилт үзүүлж байсан билээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.