| | USD/MNT 0₮
Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдааныг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Хэл бичиг соёлын “Хос уянга” оюутны нэгдэл хамтран зохион байгууллаа. 21 дэх жилдээ болсон Монгол бичгийн улсын уралдаан 2023.04.29-ний өдөр МУИС-ийн II байрны 343 тоот танхимд болж нийт 300 гаруй оролцогч нийслэл болон орон нутгаас ирж оролцов. Энэ удаагийн уралдааныг Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей, Чингис хааны өв соёлын хүрээлэн, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз дэмжигч байгууллагаар, МУИС-ийн хэвлэлийн газар, Удам соёл ХХК, Болорсофт ХХК, Арвин хад ХХК, Хан төгс ур НҮТББ, Монгол хэл, уран зохиолын 1974 оны төгсөгчид, Монгол хэл, соёлын сургуулийн 2008 оны төгсөгч О.Зоригт зэрэг байгууллага, хувь хүн ивээн тэтгэж, амжилттай оролцсон оролцогчдод онцлох бүтээгдэхүүнээрээ бэлэг барив. Уралдаанд, ЕБС-ийн мэргэжлийн багш нар, албан хаагчид, мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнууд монгол бичгээр унших, бичих, найруулах чадвараар өрсөлдлөө. Мөн байгууллага, хувь хүний төрөлд олон нийтэд монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хувь нэмэр, оролцоогоор нь шалгарууллаа.
Шагнал гардуулах ёслол:
Уралдааны дүн:
Мэргэжлийн ангийн оюутан
Мэргэжлийн бус ангийн оюутан
Мэргэжлийн багш нар
Албан хаагч
Албан байгууллага
“Болорсофт” ХХК-иуд тус тус шалгарчээ.
Шүүгч, зохион байгуулагчид