| | USD/MNT 0₮
Яг одоо Улсын онцгой комисс хуралдаж байна. Өнөөдөр өглөө 10.00 цагийн байдлаар шинэ төрлийн титэмт вирүсийн тохиолдлын тоо 40542-т хүрч, 909 хүн нас баржээ. ЭМЯ-ны мэдээлснээр өнгөрөгч амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоос 120 км-ийн зайд орших Ханбогд сумтай хиллэдэг ӨМӨЗО-ны Халиут Балгас гэдэг газар коронавирүсийн хоёр тохиолдол батлагдсан байна. Энэ талаар Улсын онцгой комисст Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулж байна. Тэрбээр "Халдвар хурдацтай тархаж байна. Бид аюулын нэгдүгээр бүсэд байгаа талаар ДЭМБ-аас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, аюул хаалга тогшоод эхэллээ. Иймд халдвар гарвал Цэргийн госпитал буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийг суллаж, тусгайлан гаргахаар аман хэлэлцээ хийгээд байгаа " гэсэн юм.
Яг одоо Улсын онцгой комисс хуралдаж байна.