| | USD/MNT 0₮

ЦУВРАЛ-4:АНХДАГЧДЫН ӨЛГИЙ НУТАГ БОЛОХ БУЛГАНААС ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ

УИХ-ын 2020 оны сонгуульд аймгуудаас хэн хэн нэр дэвших талаар манай Asu.mn сайт цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад анхдагчдын өлгий нутаг болох Булган аймгийг онцолж байна.

Булган аймаг хоёр мандаттай бөгөөд одоогоор гурван хүний нэр дуулдаж байна. Тодруулбал, МАН-аас Ж.Бат-Эрдэнэ байгаа бол хуульч, доктор Б.Гүнбилэгийг тус тойрогт нэр дэвшинэ гэсэн яриа ч гарч байна.

Харин БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг нэр дэвшихээр албан ажлаа хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл худлаа байсан. Учир нь түүнийг Болгар улсад суух Элчин сайдаар томилохыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж дэмжсэн байгаа билээ.

Харин АН-аас Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг өрнөж эхэлжээ. Тэгвэл дээрх нэр дэвших магадлалтай эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг танилцуулъя.

Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ

 Олны дунд “сахал” хэмээн хочилдог УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн хувьд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Төрд ажилласан байдлыг нь харвал

1990-1992 онд ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер

1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ий захирал

2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга

2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга

2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2013-2016 онд Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаад өнгөрсөн жил сайдын ажлаа хүлээлгэн өгсөн нэгэн билээ.

Хуульч, доктор Б.Гүнбилэг

Өнгөрсөн 2015 онд Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр томилогдож гурван жил холбоог толгойлсон хуульч, доктор Б.Гүнбилэг их хуралд нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байна.

Тэрбээр 2017 онд ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгснөөс хойш УИХ-ын дарга М.Энхболдын улстөрийн бодлогын зөвлөх хийсэн тэрбээр өнөөдөр хуульчийн ажлаа хийж байна. Хуульч Б.Гүнбилэг нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр 14 жил ажилласан, түүхийн эрдэмтэн, академич Ж.Болдбаатарын хүү. 

Төгссөн сургууль, мэргэжил:

1988-1998 онд Улаанбаатар хотын СХД-ийн 10 жилийн “Ирээдүй” цогцолбор сургуулийг төгссөн. 1998-2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2005 онд АНУ-ын Флорида мужийн Сэйнт Томасын Их сургуулийн Хуулийн сургууль, Австралийн Мельбурний Институтын олон нийтийн харилцаа /ПИ-АР/-ны мэргэжлийн курсыг тус тус төгссөн. Эрх зүйч, хуульч. Хууль зүйн ухааны доктор.


Ажилласан байдал:

2003 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль
болон Шихихутаг хууль зүйн дээд сургуульд багш;
2005-2006 онд ХБНГУ-ын Макс Планкийн нэрэмжит Олон улсын нийтийн
ба харьцуулсан эрх зүйн институтэд зочин судлаач;
2007 онд Япон улсын Кюүшүгийн Их сургуульд зочин судлаач;
2007-2008 онд Ерөнхийлөгчийн дэргэдэх хууль зүйн эрдэмтэн,
судлаачдын зөвлөлийн гишүүн;
2008-2009 онд УИХ-ын гишүүн болон УИХ-ын даргын шадар туслах,
хуулийн бодлогын зөвлөх;
2009-2010 онд Австралийн Мэльбурний Хуулийн сургуулийн Азийн
хуулийн төвд зочин эрдэмтэн;
2010-2012 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн
бичгийн дарга;
2010 оноос Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Үндэсний арбитрын
арбитрч;
2013 оноос хойш Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч хийж байна.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олимпийн аварга Н.Түвшинбаярт их итгэл найдвар хүлээлгээд байна. Тэрбээр төрсөн нутгаасаа 2020 оны сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гурван жилийн өмнөөс гарах болсон. Түүнийг Баянхонгорт нэр дэвшинэ гэсэн мэдээлэл зүг чиг байрлалаа өөрчилж, төрсөн нутгийнх нь зүг чиглүүлжээ.

Аварга Н.Түвшинбаярын хувьд Монголын анхны олимпийн аварга, анхны хос медалтан жүдоч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин гэдгээрээ алдартай. Булган аймгийн Сайхан суманд Т.Найдангийн отгон хүү нь болж мэндэлсэн. Тэрбээр 2017 онд төрийн тэргүүн зэргийн Чингис хаан одонгоор шагнагдсан гавьяатай нэгэн.

 

Анхдагчдын өлгий нутаг болох Булган аймгаас их хуралд нэр дэвших гишүүдтэй танилц.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.