| | USD/MNT 0₮

Б.МИЧИД: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ГОЛОЛГҮЙ ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ АЖИЛЧДАА ЦАЛИНЖУУЛЖ БАЙНА

...Зогсолтгүй ажиллах үйлдвэрийн нэг өдөр ажилчин тус бүр хуваарьт ажлаа гүйцэтгээд завгүй харагдана. Шинэхэн бүтээгдэхүүний үнэр хаалгаар сэнгэнэж, үйлдвэрийн механизмын дуу зогсолтгүй хангинаж байлаа. Энд хүн бүр “Бат” амтыг бүтээнэ. “Бат” гэдэг нь “Батгийх” ХХК-ийн ажилчдын хөдөлмөр, сэтгэлээс бүтсэн “Бат” амтат хиам, зайдас, төрөл бүрийн мах, махан бүтээгдэхүүнийг хэлнэ. Үйлдвэрийн ажилчдын сэтгэлээ зориулж бүтээсэн амт, монгол малын мах, герман технологи зэргийг хослуулсан бүтээгдэхүүн энэ үйлдвэрээс хэрэглэгчдийн гар дээр хүрэх аж. Ийм л амт чанар, хөдөлмөрийн суурийг өөрийн ганхашгүй зориг, тэвчээрээр анх бүтээн байгуулсан нэгэн эрхэм бол Б.Мичид. Түүнийг ийн зориг, тэвчээр гаргасан гэх учир нь зүрхний ужиг өвчний оноштой нь тогдоогдож, хөдөлмөрийн чадвараа алдаад цөөнгүй жилийг үджээ. Гэвч тэрбээр өвчнөөр шалтаглан хэвтэрт байж чадахгүй учир өөрийн бизнесээ эхлүүлэхээр зориг шулуудсан нь энэ аж. Ингээд гэр бүлийн хамт авто угаалгын газар нээн, түүндээ хүүхдүүдтэйгээ өдөр шөнөгүй ажиллаж, олсон орлогоороо энэхүү үйлдвэрээ босгож чадсан байна. Товчхондоо ийм л цаг хугацааг туулан, бизнесийн салбарт өөрийн байр сууриа олохоор хөдөлмөрлөж буй Б.Мичид болон түүний ажлын байрыг бид зорьсон юм.

My Career

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.