| | USD/MNT 0₮

СХД-Т ГУРВАН НАСТАЙ ХҮҮХЭД УГААРЫН ХИЙНД ХОРДОЖ АМИА АЛДЖЭЭ

Нийслэлийн онцгой байдлын газар, НМХГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Шахмал түлшинд хордлоо угаартлаа гэсэн иргэдийн дуудлага тасрахгүй байна. НОБГ-ын дэд дарга Г.Нэргүйн мэдээлснээр “Угаарын хийнд хордлоо гэсэн дуудлага тасрахгүй байна. Яндан зуухныхаа хаалтыг хаахгүй байх, угаарын хий мэдрэгчийнхээ зайг салгахгүй байх. Орой унтахдаа өрхөө бүтээхгүй байх ёстой.  Тиймээс иргэд үүнд онцгой анхаараач” гэлээ.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Угаарийн хийн мэдрэгч суурилуулсан тохиолдолд мэдрэгчид бүү гар хүрээч. Дуугарсан тохиолдолд хэмжээг нь хараад агаар сэлгэлтийг сайн хий гэж анхааруулсаар байгаа. Өнгөрсөн бямба гарагт Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд 3 настай хүүхэд угаарийн хийд хордож эндлээ. Шалтгаан нь угаарийн хий мэдрэгчийг зайнаас нь салгасан, зуух нь дүүрэн үнстэй, зуухныхаа хавхлагыг тултал хаасан байсан. 

Иргэд угаарийн хий мэдрэгчийн зайг салгаж, дуугарвал унтраах зэргээр буруу ашиглаж байна. Тиймээс мэдрэгч суурилуулсан бол мэдрэгчдээ гар бүү хүрээч. Өглөө дуугардаг цагны сэрүүлэг шиг битгий унтраа. Мэдрэгчийнхээ хэмжээг хараад агаар сэлгэлтээ хий. Агаар сэлгэлт хийхэд мэдрэгчийн заасан тоо аяндаа буурна хэмээн иргэдэд анхааруулъя” гэв.

 

 

СХД-т гурван настай хүүхэд угаарын хийнд хордож энджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.