| | USD/MNT 0₮

СҮН Ү КҮН МОНГОЛ ГАРАЛТАЙ

Монголоор Тансан ламын үлгэр хэмээн алдаршсан, Мин улсын үед амьдарч байсан бичгийн их хүн У Чэнь Энь-ний зохиосон нэрт роман бөгөөд Хятадын "Алдарт Дөрвөн Зохиол"-ын нэг билээ.  Тансан лам ном залахаар явах замдаа Сүн Шин Жэг тэнхрүүлж шавь болгосон Сүн Ү Зүн, мөн Шү Ба Жи (номын нэр нь Ү Нэн, монгол орчуулгад Гахай багш гэдэг), Ша Сэн (номын нэр нь Ү Жин, монгол орчуулгад Шороо багш гэдэг) хоёрыг шавиа болгон олон зовлон бэрхшээлийг туулах ба гурван шавийнхаа тусламжаар есөн ес наян нэгэн зовлонг туулж эцэст нь бурхны номыг залж ирсэн үйл явдлыг өгүүлжээ. Тансан лам хэмээх Сюн Зан нь түүхт хүн бөгөөд бусад гурван шавийнх нь тухайд уран сайхны дүр юм.

Үзэлтээрээ Хятадын бүх цаг үеийн рекордыг эвдсэн энэ киноны Бичин багш буюу Сүн Ү Күний дүрээр шилдэг эрэгтэй дүрийн “Алтан бүргэд” шагналыг хүртсэн Жанжинлай /Лю Сяо Лин Тон/ монгол гаралтай жүжигчин юм. Тэрээр өөрийгөө Юаний үед Жэжяньд зарлигаар суурьшсан монгол үндэстний үр сад гэж зарлан тунхагладаг. Дашрамд дурдахад, Тансан ламийн дүрд гурван жүжигчин сэлгэж тоглосон бол нөхөр Жанжинлай тус кинонд зөвхөн Ү Күний дүрдээ тоглоод зогсоогүй нийт 16 туслах дүрийг бүтээж кино багийнхныхаа төсвийг хэмнэсэн гэдгээрээ салбарынхаа домог болон яригддаг.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.