| | USD/MNT 0₮

ЭЕШ-ЫН ОНЛАЙН БҮРТГЭЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр ЭЕШ-ын онлайн бүртгэл албан ёсоор эхэлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тус төвийн дарга Ш.Шижир-Эрдэнийн мэдээлснээр “Өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 09.00 цагт эхэлж, 2020 оны 04 сарын 15-ны 18.00 цагт дуусна.

Бүртгүүлэхэд шаардлагатай материалын тухайд гэвэл цахим үнэмлэх, 3*4 хэмжээтэй өнгөт цээж зураг /файлаар/, банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт, имэйл хаягаар өгнө. Харин нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудасны хураамж 700 төгрөг байна” гэлээ.

Бүртгэлийн хуудас нь www.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас QR кодоор баталгаажсан “бүртгэлийн хуудас” хэвлэн авна.

Дүн оноо: Шалгалтын хугацаа дуусмагц тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд тухайн шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ.

Шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn  цахим хаяганд байршуулж нийтэд зарлана. Харин ЭЕШ-ын батламж хуудсыг зургадугаар сарын 18-наас эхлэн тараана. Хүчинтэй хугацаа нь 2,5 жил байх аж.

ЭЕШ-д хөгжлийн бэрхшээлтэй бололн тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хуудсанд БҮТ-д ирүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн шалгуулагчдын ирүүлсэн өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа тодорхойлт, сургуулийн албан бичигт үндэслэн шалгалтын анги танхим, материалыг тусгайлан бэлтгэнэ. Шалгалтад үзгэн болон тосон бал авч орохыг хориглоно.

БСШУС-ын сайдын А/42 тушаалын дагуу Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон байна.

Эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид ЭЕШ-н бүртгэл дуусахаас өмнө шалгуулагчийн булангаар нэвтрэн орж МХБ-ийн дахин шалгалтад хамрагдах эсэхээ баталгаажуулна.

ШУУД ҮЗЭХ:

Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр ЭЕШ-ын онлайн бүртгэл албан ёсоор эхэлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.