| | USD/MNT 0₮
БНХАУ-д анх тархсан шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас өнгөрсөн ням гарагт 97 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 908 хүрчээ. Хоногт 100 100-гаар нэмэгдэж байгаа энэ үзэгдэл дэлхий нийтэд аюулын түгшүүр зарлахад хүргэлээ.
Мөн өчигдөр коронавирусээр халдварласан 2618 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүмүүсийн тоо 39 мянга хол давсан байна. Харин 6500 хүний биеийн байдал сайнгүй байна.
Шинэ төрлийн коронавирүсийн улмаас нас барсан хүний тоо 2002-2003 онд дэгдсэн амьсгалын замын цочмог халтай хам шинжийн /SARS/ улмаас нас барсан хүний тоог хэдийн давжээ.
Тухайн үед уг халдварын улмаас дэлхий даяар 774 хүн нас барж байсан ажээ.