Түрээсийн сурах бичиг тараагдаж эхэллээ
Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь сурах бичгээ худалдаж авч ашиглаж байсан. Харин энэ жилээс сурах бичгийг түрээслүүлэх үйлчилгээ нэвтрүүлсэн байгаа юм.
2019-2020 оны хичээлийн жилд сурах бичиг түрээслэх 181 мянга орчим хүүхэд байгаа. Сурах бичгийг хэвлүүлэхэд шаардлагатай найман тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкнаас бүрэн санхүүжүүлсэн байна.
Түрээслэх сурах бичиг хэвлэлтийн явцын талаар байгаа БСШУСЯ-наас тодруулахад “Бага ангийн 39 нэр төрлийн 717799 ширхэг сурах бичиг, тусгай хэрэгцээт боловсролын 10 нэр төрлийн 1500 сурах бичгийг энэ оны долоодугаар сарын 25-нд аймгуудын Боловсрол соёл урлагийн газраар дамжуулан орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад болон нийслэлийн ЕБС-иудад хүргүүлсэн. Дунд ангийн 58 нэр төрлийн 233500 ширхэг сурах бичгийг өнгөрсөн наймдугаар сарын 5-нд аймгийн болон нийслэлийн ЕБС-иудад хүргүүлсэн.
Дунд ангийн 200846 сурагчийн 40 хувь буюу нийт 80338 сурагчийн гар дээр сурах бичиг хүрсэн. Ахлах ангийн хувьд 35 нэр төрлийн 120821 ширхэг сурах бичгийг наймдугаар сарын 15-нд сургуулиудад өгсөн. Харин X-XII ангийн номыг хэвлэх дөрвөн компанитай энэ сарын 2-нд гэрээ байгуулсан” гэв.
2019-2020 оны хичээлийн жилд сурах бичиг түрээслэх 181 мянга орчим хүүхэд байгаа. Сурах бичгийг хэвлүүлэхэд шаардлагатай найман тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкнаас бүрэн санхүүжүүлсэн байна.