| | USD/MNT 0₮
Холимог тулааны хамгийн том холбоо UFC-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тулаанч Данаагийн Батгэрэл UFC холбооны долоо дахь тулаанаа өнөөдөр хийв.
Тэрээр "Iridium" багийн тулаанч 23 настай, "BAM-BAM" хочит Брэди Хиестандыг гурван үеийн турш илүүрхэж байсан ч эцсийн мөчид хүнд цохилтоор ялагдлаа.
"Талын шуурга" хочит, 33 настай Д.Батгэрэл ийнхүү UFC-д гурав дараалан ялагдаж мэргэжлийн тулааны 5 дахь ялагдлаа хүлээв.
UFC-д тулалдсан түүхүүд:
Алдарт холбоонд элсээд эхний тулаандаа ялагдсан ч гурван өрсөлдөгчөө дараалан хүнд цохилтоор ялаад байсан түүний хожлын цуврал Крис Гутерез дээр зогссон юм. Өнгөрсөн оны долоодугаар сараас хойш тулаан хийлгүй есөн сар өнжөөд байсан Д.Батгэрэлийн UFC дэх үзүүлэлт 3-4 боллоо.