| | USD/MNT 0₮

Усанд сэлэлтийн тэмцээнээс Э.Эрхэс, Н.Билгүүн нар таван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

     Малайзын нийслэл Куала-Лумпурт дөрөвдүгээр сарын 13-16-нд 58 дахь удаагийн усанд сэлэлтийн тэмцээн болж өндөрлөлөө. Манай улсаас тус тэмцээнд 22 тамирчин, 3 дасгалжуулагч, 2 албаны хүний хамт оролцсон бөгөөд “Сэлэм Загас” клубийн тамирчин ОУХМ Э.Эрхэс хөвгүүдийн 13-14 насны ангилалд 3 алт, 1 мөнгө, “Хилэм” клубийн тамирчин Н.Билгүүн 11-12 насны ангилалд 2 алт, 1 хүрэл медаль хүртжээ. Сонирхуулахад, Э.Эрхэсийн хувьд 3 төрөлд түрүүлэхдээ бүгдэд нь Монгол Улсынхаа, 2 зайд Малайзын улсын аваргын рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.