| | USD/MNT 0₮

Ѳвѳрхангайд бууз хийхээр цугласан 10 гаруй хүний дотроос коронавирусийн НЭГ сэжигтэй тохиолдол илэрчээ

Өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэ коронавирүсийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдлаа.

Уг хүн нэгдүгээр сарын 30-нд Шилийн гол аймгаас Эрээн-Замын- Үүд боомтоор дайрч ирсэн байна. Мөн өнгөрсөн шөнө 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт цагаан сарын бууз хийжээ.

Өвчтөний биeийн байдал дунд зэрэг халуурч, ханиалгах өгүүлэмжтэй. Хамт байсан хавьтлын 10 гаруй хүнд тандалт судалгаа хийж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Иймд нэг дор олноороо цуглахгүй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэ коронавирүсийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдлаа. Уг хүн нэгдүгээр сарын 30-нд Шилийн гол аймгаас Эрээн-Замын- Үүд боомтоор дайрч ирсэн байна. Мөн өнгөрсөн шөнө 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт цагаан сарын бууз хийжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (23)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.