| | USD/MNT 0₮

МОНГОЛ УЛС 22 ЖИЛИЙН ДАРАА АЗИЙН АВАРГААС ХҮНД ЖИНД ТҮРҮҮЛЛЭЭ

Завхан аймгийн Яруу сумын харьяат, Монгол улсын гавьяат тамирчин, Улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 125кг-ийн жинд түрүүлж Ази тивийн аварга боллоо.
Тэрээ “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, 2014 оны Оюутны дэлхийн аварга, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга Азийн АШТ-ий сүүлийн өдөр 61 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болсон. Тэрбээр Астанагийн дэвжээнд нийт дөрвөн барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Узбекистаны Сардор Рузимовтой хүндхэн барилдаан хийж 4:4-өөр ялснаар шагналын тавцанд зогссон. Тэрбээр 3:4-өөр хожигдож яваад цаг дуусахаас 4 секундын өмнө туршлага тэвчээр заан, мөргөлдсөн хамрын цусыг үл тоон тэмцэн дайрч хожсон.
74 кг-ын жинд сүүлийн хоёр жилийн насанд хүрэгчдийн улсын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Олонбаярын Сүлдхүү Монголын эрэгтэй бөхчүүдээс Азийн аваргаас хоёр дахь хүрэл медалийг авчрав. Тивийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан 22 настай түүний хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жил Улаанбаатарт 79 кг-ын жинд Азийн аварга болж байсан БНСУ-ын Гон Бён Минтэй хүч үзсэн. 2019 оны U23 насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг 92 кг-ын жинд хүрэл медалиар энгэрээ мялаав.
“Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, Мөнхтөрийн Лхагвагэрэл Астанагийн дэвжээнд 125 кг-ын жинд, шигшээ барилдаанд өмнө нь гурван удаа барилдахдаа 1 ялж, 2 удаа ялагдаж байсан U23 ангиллын ДАШТ-ий хүрэл медальт, насанд хүрэгчдийн Азийн аварга, эзэн орны Юсуп Батырмурзаевыг нутгийн дэвжээн дээр нь хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө нь 1:1-ээр ялснаар АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭЖ ДЭЛХИЙ ДАХИНД " МОНГОЛ" УЛСЫНХАА ТӨРИЙН ДАЛБААГАА МАНДУУЛЖ ; СҮЛД ДУУГАА ЭГШИГЛҮҮЛЭВ.
Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.