| | USD/MNT 0₮
Дархан-Уул аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж, хурлын шийдвэрээр золгүй байдлаар амиа алдсан гурван охины ар гэрт нь гурван сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Золгүй байдлаар амиа алдсан бяцхан охидын ар гэрт туслах хандив, сайн үйлсийн аян нийгмийн сүлжээнд ихээр өрнөж эхэлсэн. Гэвч худлаа хаяг нээж бусдаас мөнгө авч залилах гэсэн хүмүүс олон байгаа учраас цахим орчны мэдээллийг бодит ажил болгож, нэгдсэн зохион байгуулалттайгаар ар гэрийнхэнд нь дэмжлэг үзүүлэх зорилготой ажлын хэсэг байгуулагджээ.
Мөн Дархан сумын иргэн Б.Золзаяагаар ахлуулсан төр, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн тус ажлын хэсэг НЭГДСЭН ХАНДИВ-ын дансыг нээн олон нийтэд ийнхүү зарлаж байна.
#ХАНДИВЫН_ДАНС: ХААН БАНК 5046571124
Дархан-Уул аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж, хурлын шийдвэрээр золгүй байдлаар амиа алдсан гурван охины ар гэрт нь гурван сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.