| | USD/MNT 0₮

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД НЭГ ЖИЛИЙН ДОТОР 75 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

Агаарын бохирлыг бууруулахаар сүүлийн нэг жилийн хугацаанд 75 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Тодруулбал, өнгөрсөн хугацаанд Өргөдлийн байнгын хороо зөвхөн агаарын бохирдлыг бууруулах асуудлаар 2016 оноос хойш 10 удаагийн хуралдаан хийж, албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ хүрээнд 4 тогтоол, 3 удаагийн зөвлөмжөөр Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн.
Үр дүнд нь,

2018 оны улсын төсөвт 19 тэрбум төгрөг тусгуулж, нийслэлийн 1298  сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг 657 сая төгрөгийн агаар шүүгчээр хангасан
Нийслэлийн хэмжээнд 68 уурын зуух буулгаж, нүүрсээр галладаг төрийн байгууллагуудыг төвийн шугамд холбох ажлыг эрчимжүүлсэн

Засгийн газрын 62 дугаар тогтоолоор 2019 оны тавдугаар сарын 15-аас нийслэл хотод түүхий нүүрс нэвтрүүлэхийг хориглож, түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр гаргасан. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол 50-55 хувь, агаарын нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 38-42 хувиар буурсан үзүүлэлт гарч байна.

Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай “Таван толгой түлш” үйлдвэр ашиглалтад орж нийслэлийн 220 гаруй мянган айл өрхийг сайжруулсан түлшээр хангаж байна.


Холбогдох шийдвэрийн дагуу 2019 онд нийслэлийн гэр хорооллын айл өрх бүрд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг үнэ төлбөргүй олгосон.     
Улаанбаатар хотын дэд бүтэцд холбогдоогүй хэсгүүд дэх 290 нам даралтын уурын зууханд шүүлтүүр тавьсан. 


Нийтийн тээврийн автобусуудад агаар шүүгч байршуулсан бөгөөд утаа гаргадаггүй “Цахилгаан автобус”-ыг 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэглээнд нэвтрүүлэн туршиж байна.  Сайжруулсан түлшний хаягдлыг боловсруулах чиглэлээр иргэдэд 5 шуудай үнсээ тушаагаад 1 шуудай сайжруулсан түлш үнэгүй авах боломжийг бүрдүүлэн Нийслэлийн зарим дүүргүүдийн хороодод туршилтын төсөл хэрэгжүүлж эхэлжээ.  

Агаарын бохирлыг бууруулахаар сүүлийн нэг жилийн хугацаанд 75 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.