| | USD/MNT 0₮
Шинэ төрлийн коронавирүсийн халдвараар өнөөдрийн байдлаар нийт 34858 хүн өвчилж, нас барсан хүний тоо 724-т хүрээд байгаа бол эдгэрсэн хүний тоо 2062 болжээ.
Харин манайд тусгаарлагдсан байгаа сэжигтэй тохиолдлуудаас титэмт вирүсийн халдвар илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв.
БНХАУ-аас хамгийн их тохиолдол бүртгэгдсэн улсаас гарч байгаа тоо баримтад үндэслэх юм бол 17000 мянган тохиолдол буюу 92 хувь нь хөнгөн явцтай, 15 хувь нь хүндрээд 3 хувь нь хүнд зэрэгтэй. Хүндрэл нь өндөр настай, архаг хууч өвчтэй настай хүмүүст илэрч байна. ДЭМБ-аас тархалт багатай улс орнууд хувийн хамгаалах хэрэгслүүдийг нөөцлөхгүй байхыг анхааруулав.
Шинэ төрлийн коронавирүсийн халдвараар өнөөдрийн байдлаар нийт 34858 хүн өвчилж, нас барсан хүний тоо 724-т хүрээд байгаа бол эдгэрсэн хүний тоо 2062 болжээ.