| | USD/MNT 0₮

400 хонохдоо 462 тэрбум 551.8 сая төгрөгийн зөрчилд нэр холбогдсон Л.Наранбаатарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ

         Дуулиантайгаар "Хөтөл цемент шохойн үйлдвэр"-ийн захиралаар Л.Наранбаатарыг томилоод 400 хонож буй. Гэтэл түүний зэс цухуйж, хэн хүнээс дутахгүй хэрхэн "самардаг"-ийг харуулаад буй. Тэрбээр даргаар нь томилогдож очоод 400 хонохдоо 462 тэрбум 551.8 сая төгрөгийн зөрчилд нэр холбогдоод байна. Л.Наранбаатар хувийн зардалдаа 6.4 сая, хайрхан тахиж, бумбын баярт оролцоход 5.9 сая, урлагийн наамдын үйл ажиллагаанд 900 мянга, улсын баяр наадамд 789 мянга, барилгачдын баярт 1.8 сая гэхчлэн тансагласан байгаа юм. Тэрээр өнөөдөр хэвлэлийн мэдээлэл хийхдээ “Хөтөлийн цемент шохой үйлдвэр төрд шилжсэнээс хойш анх удаа борлуулалтын орлого 100 тэрбум давж, 30 тэрбум төгрөгийн татварыг төрд төлсөн, 11.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

       Энэ бол үйлдвэрийн сүүлийн 40 жилд байгаагүй ололт амжилт. Харин энэ амжилтыг аудитынхан сайшаахыг хүссэнгүй юу гэж харж байна. Аудитаас тус компанийн төрд шилжсэнээс хойших есөн сарын гүйцэтгэлд шалгалт хийж 462 тэрбум төгрөгийн зөрчил ирүүлсэн. Гэхдээ уг зөрчил бол бичилтийн алдаа, баримтын дутуу байдал, шүүхийн маргаантай байдлаас үүсэж болох бөгөөд залруулж болно гэдгийг Л.Наранбаатар мэдээлэв. Тэгвэл "Хөтөл"-ийн ТУЗ хуралдаж, Л.Наранбаатарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, өнгөрсөн өдрүүдэд “Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн 2022 оны санхүүгийн тайланд аудитын байгуулагаас сөрөг дүгнэлт гаргасан байдаг. Ингэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй үргүй зардал гаргасан зэрэг олон асуудлууд сөхөгдсөн. Үүнтэй холбоотойгоор тэрбээр өчигдөр мэдээлэл хийж, тайлбар өгсөн боловч өнөөдөр /2023.04.11/ эл компанийн ажилтнууд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын гадна эсэргүүцэл зарлаж, шаардлагуудыг тавьсан юм. Үүний дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ажилтнуудыг хүлээн авч уулзсан. Ингэхдээ тэдний шаардлагын хариуд ТУЗ-ийг 16 цагаас яаралтайгаар хуралдуулж, Гүйцэтгэх захирал Л.Наранбаатарт хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.