| | USD/MNT 0₮
Сонгох, сонгогдох эрхийн талаар Үндсэн хуулийн цэцэд хандаад буй иргэд өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Мэдээлэлд эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү “Үндсэн хуулийн цэц нь УИХ-аас гарч буй бүх хуулийг ард түмний өмнөөс хянах ганцхан үүрэгтэй байгууллага. Тийм учраас ард түмний өмнөөс УИХ-ыг шүүж байдаг шүүх гэж хэлж болно. Гэтэл энэ байгууллага ажлаа хийхгүй 28 жил болоод байна.
Би энэ жил сонгуульд нэр дэвшинэ.
Ардчиллаар олдсон нэр дэвших, сонгогдох эрхээ эдлэх нь миний эрх. Харин сонгох эрх нь ард түмэнд байгаа. Би сонгуульд нэр дэвшье гэж бодолгүйгээр 25 жил явсан. Би өнгөрсөн 13 жил монголчууд яагаад өртэй байгаа талаар онош тавьж, гарц гаргалгааг хэлсэн.
Энэ эрх баригчдаар хийлгэх гэж зөндөө үзсэн. Арга ядаад өөрөө хүртэл сонгуульд нэр дэвшихээр болоод байна. Хэрвээ намайг болон надтай ижил итгэл үнэмшилтэй хүмүүс УИХ-д сонгогдоогүй цагт Монгол Улс өрнөөсөө салахгүй ээ. Энийг үзмэрч шиг хэлье. Тийм учраас би сонгуульд нэр дэвшинэ, ялна. Та нарыг өрнөөс салгана” гэв.
ШУУД ҮЗЭХ:
Сонгох, сонгогдох эрхийн талаар Үндсэн хуулийн цэцэд хандаад буй иргэд өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.