| | USD/MNT 0₮

MY CAREER: NO RULES кинонд мөрдөгч Хангайн дүрийг бүтээсэн жүжигчин Т.Нямдоржтой ярилцлаа

Дэлгэцийн олон уран бүтээлд өөрийн шинэлэг дүрээрээ бусдад танигдан, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж яваа залуу уран бүтээлч “OI” энтертайнментын жүжигчин Т.Нямдоржийг бид энэ удаагийн “MY CAREER” буландаа онцолж, уншигч танд хүргэж байна. Тэрбээр 2015 оноос эхлээд одоог хүртэл дэлгэцийн нийт 12 кинонд дүрээ үлдээгээд буй чадварлаг жүжигчин. Түүний хамгийн сүүлд тоглосон Oi entertainment-ийн бүтээл болох No Rules: New world олон ангит кино энэ оны гурав дугаар сарын есний өдөр нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн цагаасаа  хойш үзэгчдийн анхаарлыг ихэд татаж, эхний ангиасаа л шуугиан тариад байгаа юм. Тус киноны гол дүрд /Мөрдөгч Хангай/ тоглосон МУСТА жүжигчин Т.Нямдоржтой цөөн хором ярилцлаа.

“OI” энтертайнментад хэдэн оноос эхэлж ажилласан бэ?

Бид найз нөхдийн хүрээнд зорилго нэгтэйгээр оюутан цагийн мөрөөдлөө биелүүлж “OI” энтертайнментаа байгуулсан. Энэ зам маань хаа хүрэхийг бид мэдэхгүй ямар ч байсан уран бүтээлээ хийгээд явж байна.

Мөрдөгч Хангайн дүрд тоглоход хүнд зүйл байв уу?

Ер нь хүнд мэргэжил юм байна лээ. Яг амьдрал дээр хүмүүсээс байцаалт авч байгааг нь хүртэл очиж харж байсан. Нэгдүгээр бүлэг дээрээ эхнэрээ алддаг учраас эхнэрээ алдсан хүний сэтгэл зүй ямар байх вэ? Гээд л Цагдаагийн ерөнхий газрын сэтгэл зүйчтэй уулзаж аль болох дөхүүлэхийг л хичээсэн. Тэр мэргэжлийн хүмүүс онцолж үздэг учраас хэргийн араас мөрдөхөөрөө шээх ч завгүй явдаг даа гэдгийг үнэн бодитоор харуулахын тулд их судалсан.

Жүжигчин мэргэжлийг яагаад  сонгосон бэ?

Манай ээж намайг хүүхэд байхаас л эхлээд Оскарын шагналт хүү минь ирлээ гэдэг./инээв/  Анх арван жилд байхдаа Дорнод аймгаас Найрамдлын харшийн сүлд модны наадамд оролцохоор болж нэг сарын хугацаанд Отгонбат багш дээр очиж бэлтгэл хийж эсрэг Мөсөн ноёны дүр авсан. Түүнээс хойш Отгонбат багш л жүжигчин болох эхний гал очийг минь асааж өгсөн.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ДАРААХ ЛИНКЭЭС ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ: https://www.facebook.com/AsuNewsMN/videos/771681464587228/ 

 

My Career

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.