| | USD/MNT 0₮

Л.ГАНТӨМӨР: Д.Мөнх-Эрдэнэ олон дарга нарыг шүүмжилсэн тул амыг нь хаах гээд ял оноож байна

     Консул асан Д.Мөнх-Эрдэнэд шүүхээс нийтийн албанд ажиллах хугацааг 5 жилээр хасах мөн нээлттэй хорих ангид 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн юм. Тэгвэл уг асуудалд АН-ын дарга Л.Гантөмөр дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр, "Д.Мөнх-Эрдэнэ маш олон дарга нарыг шүүмжилсэн. Түүний төлөө амыг нь хаах гээд ял оноож байна. Үг хэлснийх нь төлөө шоронд оруулаад байвал авлигыг таслан зогсоож чадахгүй" гэв.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.