| | USD/MNT 0₮
ЭМЯ болон ХӨСҮТ-ээс шинэ төрлийн титэмт вирүсийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу хэвийн гэж гарсан байна. Мөн Ухань хотоос ирсэн 31 оюутнаас гадна зургаан хүнийг төвд, Ховдод хоёр, Дархан-Уул аймагт нэг иргэнийг тусгаарласан байгаа аж.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д ирсэн шинжилгээний хариунууд бүгд сөрөг буюу хэвийн гарсан. Өчигдөр ХӨСҮТ-д зургаан иргэнийг тусгаарласан. Аймгуудын хувьд Ховдод хоёр, Дархан-Уул аймагт нэг хүнийг тусгаарласан, шинжилгээний сорьц ХӨСҮТ-д ирээд байна. Хамгийн гол нь ард иргэд анхаарлаа сулруулж болохгүй, маскаа тогтмол зүүж, олон хүн цугласан газраар явахгүй байхыг хичээгээрэй” гэв.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу хэвийн гэж гарсан байна. Мөн Ухань хотоос ирсэн 31 оюутнаас гадна зургаан хүнийг төвд, Ховдод хоёр, Дархан-Уул аймагт нэг иргэнийг тусгаарласан байгаа аж.