Гишүүн асан Д.Гантулгыг нөгөөдөр шүүнэ
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг нөгөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд шүүнэ.
Урьдчилсан хэлэлцүүлэг нь өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд Д.Гантулга нь өөрийн өмгөөлөгч Г.Батбаяраасаа татгалзсан байгаа юм.
Тэгвэл анхан шатны шүүх хуралд хохирогч Ч.Наранзаяа, Ч.Саранзаяа, өмгөөлөгч Э.Хашчулуун, Б.Мэргэн, Б.Ариунбаяр нар оролцох ажээ. Хохирогч Ч.Наранзаяа гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж буй Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Үүнд:
12.1 дүгээр зүйл. Хүчиндэх
“Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.
О.Гал
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг нөгөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд шүүнэ.