| | USD/MNT 0₮

УЛСЫН ХИЛЭЭР ХАР ТАМХИ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН 9 УДААГИЙН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ

Гаалийн байгууллагаас 2019 онд мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 9 удаагийн үйлдлийг таслан зогсоож, нийт 4.5 кг мансууруулах бодис хураан авч, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Сүүлийн 3 жилийн байдлаар гаалийн байгууллагын хяналт, шалгалтаар илрүүлсэн мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийн тоо 31 байгаа нь цагдаагийн байгууллагаас мөн хугацаанд дээрх зүйлчлэлээр шалгасан 47 удаагийн гэмт хэргийн 66 хувийг эзлэж байна. Энэ үзүүлэлтийг цаашид нэмэгдүүлж, улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлэхийг бүрэн хэмжээнд таслан зогсоох зорилт тавин ажиллаж байна.

Гаалийн Ерөнхий газрын харъяа гаалийн газар, хороодыг хар тамхи, мансууруулах бодис, тэсрэх бодис илрүүлэх өндөр мэдрэмжтэй хяналт шалгалтын багаж, тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангах ажлыг хэрэгжүүлж, холбогдох сургалтуудыг хийж хариуцан ажиллуулах байцаагч нарт нь хүлээлгэн өгч байна. Дээрх ажлын хүрээнд Target ID, TrueNarc, LDS G-Scan зэрэг АНУ, Их Британи, Израйль улсуудад үйлдвэрлэгдсэн төрөл бүрийн хэлбэр, төлөв байдалтай бодист зайнаас болон шууд дээж авалтаар шалгалт хийх хүчин чадалтай нийт 16 ширхэг тоног төхөөрөмжийг хилийн боомт бүхий гаалийн газар, хороодод хүргүүлж байна.  

Өнөөдрийн байдлаар буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацаанд хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг, зөрчил гаалийн байгууллагын хэмжээнд бүртгэгдээгүй байна.

Тухайлбал Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа 2020.01.29-ны өдөр 16:45 цагт КЕ868 аялалын дугаартай Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр явах зорчигч Монгол Улсын иргэн “Н”-ийг улсын хилээр нэвтрэхэд нь гар тээш болох А-4 хэмжээтэй хар саарал өнгийн гар цүнхийг рентген аппаратаар шалгахад тавин зургаан сая вон гаалийн байгууллагад мэдүүлэлгүй улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлсэн.

Тус гаалийн газрын ЗТХБА-наас зорчигч Монгол Улсын иргэн Н-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.29 дүгээр зүйлийн 22 дэх хэсгийн 22.1-т зааснаар зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Гаалийн байгууллагаас 2019 онд мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 9 удаагийн үйлдлийг таслан зогсоож, нийт 4.5 кг мансууруулах бодис хураан авч, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.