| | USD/MNT 0₮

КОРОНАВИРҮСИЙН ТАЛААР АНХ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙСАН ЭМЧ ХАЛДВАРААР НАС БАРЖЭЭ

Хятадын Ухань хотод анх дэгдсэн коронавирүсийн халдварын талаар анх сэрэмжлүүлж байсан Ухань хотын төв эмнэлгийн нүдний эмч Ли Вэнлянь халдварын улмаас амиа алджээ. 

34 настай эмч Ли Вэнлянь анх арванхоёрдугаар сарын сүүлчээр сэжиг бүхий өвчний талаар эмч нар, олон нийтэд анхааруулах гэж оролдсон байдаг.

Нийгмийн сүлжээгээр түүний гаргасан сэрэмжлүүлэгт Ухань далайн бүтээгдэхүүний захаас халдвар авсан байж болох хүмүүсээс САРС-тай төстэй хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа илрээд байгааг анхааруулж байжээ.

Харин эрх баригчид түүнийг худал мэдээлэл тараасан хэмээн цагдаагийн байгууллагаас мөрдөж мөшгиж байцаасан байна. Гэвч удалгүй үл мэдэгдэх өвчлөл дэгдэх болсныг хотын удирдлагууд мэдэж ДЭМБ-т ханджээ.

Хятадын Ухань хотод анх дэгдсэн коронавирүсийн халдварын талаар анх сэрэмжлүүлж байсан Ухань хотын төв эмнэлгийн нүдний эмч Ли Вэнлянь халдварын улмаас амиа алджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.