| | USD/MNT 0₮
Хоёр хоногийн өмнө Дархан-Уул аймагт 1-5 насны гурван охин тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэргийн талаар нийгэм даяар гашуудаж эмгэнэж байна. Хүн бүхэн халаглаж харуусаж, хүүхдэд ээлгүй нийгмийг үзэн ядав. Томчуудын тоомжиргүй хайхрамжгүй байдлаас болж бяцхан сахиусан тэнгэрүүд хэргийн золиос болж амиа алдсаар байна.
Дархан-Уул аймагт гарсан уг харамсалтай хэргийн тухайд гэвэл тус аймгийн дугаар цэцэрлэгийн эрхлэгч Дэлгэрсайхан нь “50 жилийн ойн баяр тэмдэглэнэ. Урлагийн тоглолт бэлтгэнэ” гээд ажилчдаа дуудсан юм байна. Харин охидын ээж тус цэцэрлэгт үйлчлэгч хийдэг бөгөөд охидоо түгжиж ажилдаа явсан хойгуур ийм золгүй явдал болжээ.
Энэхүү харамсалтай эмгэнэлтэй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд хорио цээрийн дэглэмтэй байгаа үед ажилчдадаа дуудаж ажлын байран дээр ирүүлсэн цэцэрлэгийн эрхлэгчийг ч буруутган холбогдох газруудаас мэдүүлэг авч шалгаж эхэлжээ.
Ингээд золгүй байдлаар амиа алдсан охидын авга ахтай холбогдож зарим зүйлсийг тодрууллаа.
-Үнэхээр харамсалтай зүйл тохиолджээ. Эмгэнэл илэрхийлье?
-Харин тиймээ. Харамсалтай зүйл боллоо. Бидэнд ямар хэцүү байна гэж санана. Гэтэл олон нийтийн сүлжээнд янз бүрээр бичиж, мэдээ мэдээллийг шэйр хийж байгаад үнэхээр зүрх минь зүсэгдэж, өр минь өмөрч байна. Тэр бяцхан гурван охинд ямар буруу байгаа юм бэ. Галзуурлын байдалтай, ухаан алдаж унаж тусаж сэтгэцийн эмчийн хяналтад эм тариагаар амиа торгоож байгаа ээжид ямар буруу байгаа юм бэ. Охидоо үүрд алдсан миний дүүд ямар буруу байгаа юм бэ.
-Уучлаарай хэрэг явдал болох үед аав нь хаана байсан юм бол?
-Миний дүүг Чинбат гэдэг. Эхнэр гурван охиноо тэжээхийн тулд урд Өмнөговьд уурхайд ажилладаг юм. Ажилтай байх хойгуур нь ийм золгүй явдал боллоо. Үнэхээр хэлэх ч үг алга. Ээж нь Дарханд цэцэрлэгийн үйлчлэгч хийдэг байсан. Ах дүүс нь бүгд цугларсан уйлж уймарсан хүмүүс л байна даа.
-Ээж аавд нь үнэхээр хэцүү байгааг ойлгож байна?
-Ээж нь галзуурч ухаан алдаж унаад эм тариагаар л тайвшруулж байна. Аав нь өөрийгөө зүхэж галзуурлын байдалтай байна. Аав нь багаасаа өнчин өсч, зовлон үзсэн юм шүүдээ. Хар багадаа ээжээсээ өнчирч хоцорсон юм. Аав нь өөр хүнтэй амьдраад явсан. Одоо гэтэл гурван сайхан охидоосоо үүрд өнчирч хоцорлоо шүү дээ. Хорвоо ямар хатуу харгис байдаг юм бэ. Гуравхан охинтой айл байсан юм.
-Яг юунаас болж ийм харамсалтай хэрэг гарсан юм бол?
-Тог цахилгаанаас л боллоо гэж бодож байгаа. Ээжийг нь ажлаас нь дуудаад өөр харах хүнгүй хүн чинь тэднийгээ түгжээд л явсан юм билээ. Ваннын өрөөнд уртасгагч залгаатай газарт байсан юм билээ. Охидууд ваннанд ус гоожуулаад тэр нь дүүрээд гадагш хальж асгараад, охидууд усаар тоглож байгаад тогонд цохиулсан юм байна. Жаахан хүүхдүүд юугаа мэдэх билээ дээ. Үнэхээр харамсалтай.
-Охидыг харах өөр хүн байгаагүй юмуу?
-Байхгүй. Ээжийнх нь аав ээж хөдөө Зүүнбүрэн суманд байдаг юм.
-Байр түрээслэж амьдардаг байсан гэсэн үү?
-Тиймээ. Түрээслээд удаагүй байсан юм билээ. Манай бэрийн ах дүүс Зүүнбүрэн сумынх. Өнөө орой /өчигдөр/ охидын шарилыг аваад тус сум руу явсан. Тэнд буяны ажил явдлыг нь өнгөрөөхөөр болсон.
Тог цахилгаанаас л боллоо гэж бодож байгаа. Паарнаас ус алдаад уртасгагч залгууранд хүрээд гурвуулаа тогонд цохиулаад өнгөрчихжээ. Ээжийг нь ажлаас нь дуудаад өөр харах хүнгүй хүн чинь тэднийгээ түгжээд л явсан юм билээ. Ваннын өрөөнд уртасгагч залгаатай газарт байсан юм билээ. Охидууд ваннанд ус гоожуулаад тэр нь дүүрээд гадагш хальж асгараад, охидууд усаар тоглож байгаад тогонд цохиулсан юм байна. Жаахан хүүхдүүд юугаа мэдэх билээ дээ. Үнэхээр харамсалтай.