| | USD/MNT 0₮

ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГААС ТАВАН ТЭРБУМ 510 САЯ ТӨГРӨГИЙГ ГАРГАЖЭЭ

Дэлхий нийтийг цочролд оруулаад байгаа шинэ төрлийн Коронавирүс Монголд бүртгэгдээгүй байна. Сэжигтэй гэсэн тохиолдлуудыг хяналтад авч шинжилгээ хийж, хариуг баталгаажуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар долоон хүний биеийн байдлыг хянаж байна.

Монгол Улс сэжигтэй буюу аюултай ангилалд багтсан байгааг ДЭМБ-аас зарласан. Манай улсыг тойроод коронавирүс бүсэлчихсэн байна. Нэг өдөр хаалга тогшоод хийсээд ороод ирэхийг үгүйсгэхгүй. Хүн бүр дор бүрнээ хичээж, хариуцлагатай, ариун цэвэрч байхгүй бол энэ төрлийн вирүс агаар болон ахуйн хүрээгээр халдварлаж дамжаад байгаа юм.

Манай улсын Засгийн газар болон ЭМЯ урьдчилан сэргийлж, хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэгийг түр хугацаагаар хаасан байдалтай байна. Энэ вирүсийн оргил үе цагаан сараар идэвхжиж магадгүй. Тиймээс олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон. Мөн гэр бүлийнхээ хүрээнд сар шинийн баяраа цомхон тэмдэглэхийг уриалсан. Урд хөршөөс тахиа, гахайны мах оруулж ирэхийг хориглосон. Мөн шаардлагатай гэсэн эмнэлгийг бий болгож бэлэн байдлыг хангуулах гэх мэт үүрэг даалгаврыг УОК-оос гаргасан байгаа билээ.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуур, хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах ТАВАН ТЭРБУМ 510 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргажээ. Мөн цаашид ч шаардлагатай гэсэн хөрөнгө мөнгийг гаргахаар ярилцаж байна. 

Түүнчлэн нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн багцаасаа ШУУД санхүүжүүлэхийг сайд Д.Сарангэрэлд даалгасан. Шаардлагатай зүйлсийг шууд гэрээ байгуулан худалдан авч, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилахыг холбогдох сайд нарт зөвшөөрсөн байна. Тодруулбал, дээрх эмнэлгийн хэрэгслүүдийг ямар ч тендергүйгээр шууд худалдан авах эрхийг салбарын сайдад нь даалгасан байгаа юм. Тиймээс эмнэлэг болоод ард иргэдэд шаардлагатай гэсэн зүйлийг худалдан авах төсөв мөнгийг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл захиран зарцуулах ажээ.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуур, хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах таван тэрбум 510 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар ярилцаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.