| | USD/MNT 0₮

1.5 тэрбум төгрөг завшсан газрын дарга Ш.Одончимэг нар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж байна

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг болон ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг  албан тушаалаа урвуулан ашиглаж, 1.5 тэрбум орчим төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас 2017 оны аравдугаар сараас шалгаж, дууссан билээ. 

Мөрдөн шалгах ажиллагаа хоёр жил шахам үргэлжилсний эцэст эдийн засгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулан, хохирлын хэмжээг тооцоолж, яллах дүгнэлт үйлдүүлэн, Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн талаар мэдээлж байсан юм. 

Ш.Одончимэг, Д.Энхжаргал нар нь 2015 оны нэгдүгээр сараас 2017 оны наймдугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Өөрсдийн хамаарал бүхий есөн компанийн нэрээр бараа материал нийлүүлсний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, 2013 оноос хойш нийт 1.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэж хэрэгт сэжиглэгдсэн юм.

Түүнчлэн Ш.Одончимэг нь хоёр тэрбум гаруй төгрөгийн нуугдмал хөрөнгө болох үйлчилгээний оффис, орон сууц, авто машин, агуулахыг өөрийн ажилчид болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр худалдан авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.

Мөрдөн байцаалтын явцад Ш.Одончимэгийг төсвийн хөрөнгөөр өөртөө өндөр үнэтэй брэндийн хувцас, хэрэглэл, гоо сайхны үйлчилгээ, эд хөрөнгө худалдан авдаг байж болзошгүй үйлдлүүдийг нягтлан шалгасан байдаг.

Тэгвэл Ш.Одончимэг дарга, нягтлан бодогч Б.Энхжаргал хоёрт холбогдох хэргийг өнгөрсөн арваннэгдүгээр сард Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж эхэлжээ. Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хуралдаан дуусч, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байгаа юм. Хэргийг эхнээсээ нь шалгах нэрийдлээр хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж байна гэсэн хардлага байна. 

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг болон ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, 1.5 тэрбум орчим төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас 2017 оны аравдугаар сараас шалгаж, дууссан билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.