| | USD/MNT 0₮
"Ачит Ихт" ХХК-тай холбоотой хэргийг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тус компанийг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны эхнэрийг уг хэрэгт яллагдагчаар татахад хилээр оргон зайлсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү хэлэхдээ "Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст “Ачит-Ихт” ХХК-тай холбоотой хэрэг шалгагдаж байгаа бөгөөд хэргийн оролцогч нар оргон зайлсан асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Гэхдээ П.Цагааны эхнэр уг хэргийн яллагдагч биш" хэмээн онцолсон юм.
АТГ: П.Цагааны эхнэр Ачит-Ихт ХХК-тай холбоотой хэргийн яллагдагч биш. Оргон зайлсан асуудал байхгүй